Түүхэн товчоон

1942 онд анхны шав тавигдаж Биофабрик байгуулагдсан.

1944-1956 онд Мал эмнэлгийн техникум

1956-1962 онд Зоо мал эмнэлгийн техникум

1962-1969 онд ХАА-н техникум

1970-1991 онд Техник Мэргэжлийн Сургууль

1992 оноос Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв болон өргөжсөн.

Архангай аймаг дахь МСҮТөв нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 90-р тогтоолоор Цэцэрлэг хотод НҮБ-ийн хөгжлийн программ, ХАА-н барилгын материал техник, санхүү мэргэжилтний тусламжтайгаар 1970 оны 09-р сарын 28-нд 5 үндсэн салбар, 14 анги бүлэг 350 сурагчид, НҮБ-аас уригдан ирсэн 11 мэргэжилтэн 30 гаруй багш, мастеруудтайгаар хичээлийн шинэ жилийн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй байна. 1980 оноос эхлэн мэргэжлийн боловсролын зэрэг олгодог 3 жилийн сургалттай ТМДСургууль болон  өргөжсөн, МАА-н механикжуулагч, малын санитарч, жимс ногоочин, барилгачин, тэжээл бэлтгэлийн   механикжуулагч, сүү хүлээн авагч боловсруулагч, трактор комбайнч зэрэг мэргэжлээр мэргэжлийн боловсрол олгож байжээ.

1992 онд бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж  МСҮТ болон  зах зээлийн шилжилтийн нөхцөл байдалд зохицон үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, барилга, тээврийн чиглэлээр мэргэжилтэй ажилчин бэлтгэж эхэлсэн юм. 

 

—Манай сургууль нь 46 жилийн түүхтэй Монголын Мэргэжлийн боловсролын салбарын ууган сургуулиудын нэг бөгөөд 2015 оны байдлаар 447 суралцагч 70 гаруй багш ажилчидтайгаар сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын хөдөлмөрийн зах зээлд 10 мянга гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргасан. 2005 оноос “Шинэчлэлийн хөтөлбөр” хэрэгжүүлж эрхзүйн шинэ орчин хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн бөгөөд эхний жилүүдэд сургалтын таатай орчин бүрдүүлэх, багшийн ур чадвар, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, сургуулийн талаарх сурталчилгаа мэдээллийг өргөтгөх, суралцагсдын тоог нэмэгдүүлэх зэрэгт голлон анхаарч 2011 онд улсын "Шилдэг сургалтын таатай орчинтой" сургуулиар шалгарса

Сургуулийн түүх

Манай сургуулийн түүх нь Архангай аймгийн Цэцэрлэг хотын 9 дүгээр хорооны нутаг болох Уртбулагийн дэнж дэх “Норовлин” хэмээх бяцхан толгойн бэлд байршиж байсан үйлдвэр, сургуулиудын түүхтэй холбоотой юм.

Нэг. Биофабрик

1942 оны хавар тус газарт Биофабрик байгуулагдан төвлөрч байхдаа жилдээ 2000 л мялзангийн тарилга, 500 л хонины цэцгийн ийлдэс бэтгэх тасаг, шинжилгээний лабораториос бүрдсэн үйлдвэрлэлийн 6 үндсэн нэгжтэй, 200 гаруй ажилчидтай байв.

Энэ үед Биофабрик нь 350 хайнагийн шар бүхий хөсөг,, 9 суурь бүхий 3 төрлийн 5000 шахам малтай туршлагын бааз, цагаан хулгана, усан гахай, туулай зэрэг туршилт сорилын амьтад, 3 сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байжээ.

Малын их эмч 6, бага эмч 12, ЗХУ-ын мэргэжилтэн 2-3 их эмч байнга ажиллаж байв.

Хоёр. Техникум

1944-1956 онд мал эмнэлгийн техникум, 1956-1962 онд Зоо-мал эмнэлгийн техникум, 1962-1969 онд ХАА-н техникум байрлаж байсан юм.

Мал эмнэлгийн техникумын захирлаар Т.Жимээхүү, Г.Дондог, ХАА-н техникумын захирлаар О.Авгаанбалдан, Я.Лхамжав, Д.Пүрэвсүрэн нар ажиллаж байв.

Багш нарын дотор дэд эрдэмтэн Н.Пүрэвжав, Л.Содномдаржаа, Э.Зандармаа, А.Дорж, Б.Сандуйжав, С.Ламжав, Д.Намсрайжав, БНМАУ-ын гавъяат их эмч Н.Лхамсүрэн зэрэг дадлага туршлагатай мэргэжилтэн багш олон байжээ.

Техникум нь жилд 230-581 сурагч сургаж 10 мэргэжлээр 12000 гаруй тусгай дунд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн ХАА-н үйлдвэрлэлд гаргасан байна.

 

Гурав. Залуу малчны сургууль

ХАА-н техникумыг Мандалговь хотод шилжиж төвлөрсний дараа Архангай аймгийн Ихтамир суманд 1963 оны 02 сард 60 сурагчидтай байгуулагдсан Залуу малчны сургууль 1969 оны 10 сард шилжин ирж байршжээ.

Малчны сургуулийн захирлаар Самбуудорж, Б.Цэвээн, Д.Пүрэвжав нар ажиллаж байв.

 

Дөрөв. Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль

БНМАУ-йн Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 03 сарын 29-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор байгуулагдаж, НҮБ-ын хөгжлийн программаар Хөдөө аж ахуйн байгууллагын /UNO-FAO/ материал техник, санхүү, мэргэжилтний тусламж авч 1970 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хичээлийн анхны нээлтээ хийсэн байна.

Энэ үед БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх ХЦХУ-ын хорооны хувиараар 7 дугаар ангийн боловсролтой охид хөвгүүдийг элсүүлэн тэжээл бэлтгэлийн механизатор, үржил суурийн үхэрчин, хоньчин, механизатор, ХАА-н барилгачин, малын санитарч, жимс ногоочин гэсэн 5 мэргэжлийн 14 анги бүлэгт 350 сурагчид халуун ам бүл болон хичээллэж эхэлсэн түүхтэй. 1991 оноос Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв болон өргөжсөн.

 

Үе үеийн захирлууд

1970-1972 он       Дашдаваагийн Пүрэвсүрэн

1972-1982 он       Базаррагчаагийн Пүрэвсүрэн

1982-1991 он       Сэндэнгийн Сүхбаатар

1991-1992 он       Янжмаагийн Ганбат            

1992-2003 он       Дандарпэрэнлэйн Жалбаажамц

2003-2005 он       Тойвоожамцын Пүрэвжав

2005-2011 он       Доржийн Гантөмөр

2011-2013 он       Дашнамжилийн Тунгалаг

2013 оноос          Дэнсэлийн Энх-Амгалан

 

2015-11-30 11:22:38

Түгээх